Хүүхдийн хөдөлмөрийн талаар үйл ажиллагаа явуулдаг, хүүхдийн хөдөлмөрийн талаар мэдээлэл авах боломж

2011-05-15 15:46:33

Хүүхдийн хөдөлмөрийн талаар үйл ажиллагаа явуулдаг, хүүхдийн хөдөлмөрийн талаар мэдээлэл авах боломжтой байгууллагууд, хөтөлбөр, хөдөлгөөн

 

Олон улсын байгууллагууд

 

  1. ОУХБ – АЙПЕК /Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Хүүхдийн хөдөлмөрийг устгах олон улсын хөтөлбөр/: АЙПЕК нь ОУХБ-н нэг хэлтэс бөгөөд засгийн газар, ажил олгогчид болон ажилчдын төлөөллийн байгууллага, ТББ-ууд болон их дээд сургууль, хэвлэл мэдээлэл гэх мэт нийгмийн бусад хэсгүүдтэй хамтран хүүхдийн хөдөлмөрийг үе шаттайгаар устгахийн төлөө үйл ажиллагаа явуулдаг. http://www.ilo.org.
  2. Ажил олгогчдын олон улсын байгууллага /IOE/: Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбар дахь бизнесийн байгууллагын сонирхлыг төлөөлдөг. Ялангуяа ОУХБ-н түвшинд ажил олгогчдын сонирхлыг хамгаалах, дэмжих зорилготой бөгөөд ОУ-н хөтөлбөр, нийгмийн хамгааллын бодлогыг үйлдвэрлэгчдийн бодит байдлыг харгалзан үзсэн, тэдний үйлдвэрлэлээ хөгжүүлэх, ажлын байр бий болгоход дэмжлэг үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. http://www.ioe-emp.org.

Монгол улс дахь хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүд

2011-05-15 15:44:40

Монгол Улс зах зээлийн харилцаанд шилжих шилжилтийн явцад нийгмийн сөрөг үзэгдлүүд олонтоо гарч ирсний нэг нь хүүхдийн хөдөлмөрийн асуудал юм. Эдийн засгийн болон улс төрийн шинэчлэл нь гэнэтийн, таагүй үр дагаврыг авчирсан бөгөөд ядуурал, ажилгүйдэл, нийгмийн үйлчилгээний жигд бус хүртээмж, шилжилт хөдөлгөөн, хямд хүч ажиллуулах бизнесийн сонирхол, эмзэг бүлгийн хүмүүсийн гэр бүлийн орчин, тэдний өөртөө итгэх итгэл алдарсан байдал, эцэг эхийн хүүхдийн хөдөлмөрийн талаарх ойлголт хандлага буруу зэргээс үүдэн хүүхдүүд хөдөлмөр эрхлэх, ялангуяа эрүүл мэнд, бие бялдар, оюун ухааны хөгжилд сөрөг нөлөө үзүүлэхүйц тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөр эрхэлсээр байна.

Хүүхдийн хөдөлмөр эрхлэлттэй холбоотой ОУ-н бичиг баримтийг авах боломжтой ном сурах бичиг, материалууд

2011-05-15 15:42:57
  1. ОУХБ-н ажилд авах насны доод хязгаарын тухай 138-р конвенци ОУХБ Хүүхдийн хөдөлмөрийг устгах олон улсын хөтөлбөр “Хүүхдийн хөдөлмөр” 256-259 хуудас, ХТҮГ, ОУХБ “ Хүүхдийн хөдөлмөр ба таны бүрэн эрх” УБ 2004 он
  2. ОУХБ-н ажилд авах насны доод хязгаарын тухай 146-р зөвлөмж ОУХБ Хүүхдийн хөдөлмөрийг устгах олон улсын хөтөлбөр “Хүүхдийн хөдөлмөр” 260-262 хуудас, ХТҮГ, ОУХБ “ Хүүхдийн хөдөлмөр ба таны бүрэн эрх” УБ 2004 он

Монгол улсын хүүхдийн хөдөлмөрийн асуудлаарх баримт бичгүүд

2011-05-15 15:41:16
  • v  Монгол улсын үндсэн хууль /1992/
  • v  Хүүхдийн эрхийг хамгаалах тухай Монгол улсын хууль /1996/
  • v  Хөдөлмөрийн тухай Монгол улсын хууль /1999/

Олон улсын хүүхдийн хөдөлмөрийн асуудлаарх баримт бичгүүд

2011-05-15 15:39:30